ОХУ-ын ерөнхий сайд Михаил Мишустин, өрнөдийнхөн Орост хориг тавьж, бидэнд хүндрэл бэрхшээл тулгарсан ч Оросын эдийн засаг барууныхны таамаглаж байсан шиг уналтад ороогүй. Оросын эдийн засаг 2023 онд Евро бүсээс дээр байна гэжээ. Уржигдар, 6-ны өдөр болсон арга хэмжээнд Мишустин хэлэхдээ, Евро бүсийг жишээлж үзвэл, Европын комиссын таамаглалаар, энэ онд Евро бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 0.6 хувь байх төлөвтэй байгаа нь Оросын эдийн засгийн өсөлтийн хурдаас бага байна. Энэ оны эхний 10 сард ОХУ-ын эдийн засаг 3.2 хувийн өсөлттэй байсан бол, жилийн дундаж 3 хувь орчим өсөлттэй гарна. Оросын эдийн засаг 2022 оны хоёрдугаар улирлаас хойш тогтвортой сэргэж, бид тулгарсан бэрхшээлийг даван туулж байна гэжээ. Тэрээр мөн, Орост ажилгүйдлийн түвшин хамгийн доод түвшинд байна. Евро бүсийн ажилгүйдлийн түвшингээс хамаагүй доогуур гэв.