12-р сарын 10-нд Израилийн арми болон ХАМАС бүлэглэл хооронд ширүүн тулаан болжээ. Израильчууд Газын зурвасын өмнөд хэсгийн Хан Юнис хотын төв рүү давшиж мөргөлдөөн ширүүсч, нөхцөл байдал хурцдаж, улам аюултай болсоор байна. Израилийн тал, мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн арми Газын зурвасын 22 мянган объектод цохилт өгсөн гэж мэдэгджээ.
ДЭМБ-ын гүйцэтгэх хороо Газын зурвасын эрүүл мэндийн байдлын асуудлаар 10-ны өдөр тусгай хурал хийв. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс хэлэхдээ, Палестин, Израилийн мөргөлдөөн Газын зурвасын иргэдэд маш муугаар нөлөөлж, одоогоор 17 мянган хүн амиа алдаад байна. Газын зурвасын эрүүл мэндийн систем уналтын байдалд орсон гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн өдөр Катарын нийслэл Дохад форумд оролцохдоо, Газын зурваст хүмүүнлэгийн гал зогсоох талаар ахин уриалав.