“Eduten” платформыг ашиглаж эхэлснээс хойш 3, 4 дүгээр ангийн сурагчид нийт 7 сая орчим даалгавар гүйцэтгэжээ

Ерөнхий боловсролын сургуулийн математикийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих “Eduten” платформ амжилттай хэрэгжиж байгаа.

Мөн цахим сургалтын орчин бүрдүүлэлтэд тодорхой ахиц гарч байгааг Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээллээ.

“Eduten” платформыг зорилтот сургуулиуд сургалтад идэвхтэй хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 3, 4 дүгээр ангийн суралцагчид нийт 6,959,827 даалгаврыг гүйцэтгэжээ.

Түүнчлэн тус платформыг хэрэгжүүлснээр суралцагчид хэрэгцээндээ тохирсон даалгаврыг гүйцэтгэж байгаа нь сурах идэвхийг нэмэгдүүлж байгаагаас гадна багш, эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд хүүхдийн цахим хэрэглээг хянах, зохицуулах боломж нээлттэй байгаагаараа давуу талтай юм байна.

Платформыг энэ сарын 13-наас сургалтад нэвтрүүлээд буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *