Fox News-ийн хөтлөгч Зеленскийг олны өмнө “луйварчин” гэж нэрлэв

Fox News сувгийн хөтлөгч Лаура Инграхам АНУ-д айлчилсан Владимир Зеленскийг Америкийн нэрт луйварчин Бернард Мэдоффтой зүйрлэн шүүмжилжээ. Хөтлөгч “Зеленский хэрвээ Вашингтон Киевт олон тэрбум долларын тусламж үзүүлэхгүй бол бүх зүйл хяналтаас гарна” гэж америкчуудад итгүүлэхийг оролдож байна. Ийм маягийн үг хэллэг нь санхүүгийн луйварчдын хандлагыг санагдуулдаг” гэжээ.

Түүнчлэн тэрбээр Зеленскийг луйврын хэргээр 150 жилийн хорих ял авсан түүхэн дэх хамгийн том Понзи схемийг бүтээгчтэй зүйрлээд “Дайны үеийн энэ Ерөнхийлөгч бол Берни Мадоффын хамгийн ойр хүн” гэжээ. Хөтлөгч мөн түүнд АНУ-ын засаглалын санхүүжилтээр сөрөг довтолгоо явуулж,  татвар төлөгчдийн хандивласан мөнгийг хулгайлж, орос хэлээр ярьдаг олон сая украинчуудыг төрөлх хэлээрээ ярихыг хориглож, сонгуулийг цуцалсан хэмээн буруутгажээ.

Сенатын Бүгд найрамдах намынхан Украин, Израиль болон бусад хэрэгцээнд зориулж санхүүжилт хүссэн Цагаан ордны хүсэлтийг хэлэлцэхийг хориглосон тул Зеленский АНУ-д хэлэлцээр хийхээр ирсэн юм. Конгрессын Төлөөлөгчдийн танхим ч энэхүү төслийг батлах гэж яарахгүй байна.

Бүгд найрамдахчууд хилийн аюулгүй байдлыг хангах арга барилаа өөрчлөхийг шаардаж, Цагаан ордонд хэдхэн долоо хоног үлдэж байгааг анхааруулж байгаа бөгөөд Миссури мужийн сенатор Эрик Шмитт “Зеленский сенаторууд болон АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга нартай уулзахдаа шинэ зүйл хэлээгүй” гэдгийг өгүүлээд түүний байр суурийг “хуучин хог” хэмээн дүгнэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *