Шинэ жилийн баяр зохиохгүй байхыг сургууль, цэцэрлэгийн удирдлагуудад зөвлөлөө

Шинэ жилийн баяр ойртож байгаатай холбогдуулан Боловсролын ерөнхий газраас цэцэрлэг, сургуулийн удирдлагуудад шинэ жилийн баяр, арга хэмжээ зохиохгүй байхыг зөвлөлөө.

Мөн дараах зөвлөмжийг хүргэлээ

  • Шинэ жилийн баяр, багт наадам, урлагийн наадам зэргээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулахгүй байх;
  • Шинэ жилийн баяр тэмдэглэх нэрийдлээр суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн дарамт үүсгэхээс сэргийлэх;
  • Анги чимэглэх, суралцагчдад бэлэг бэлдэх гэх мэтээр хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх;
  • Жигд хувцас зэрэг материаллаг зүйлд ач холбогдол өгөхөөс илүүтэй  шинээр сурсан мэдсэнээ тайлагнахад анхаарах;
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *