Литийн үнэ он гарсаар 75 хувиар унаад байна

Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд литийн үнийн уналт бараг сарын турш үргэлжилж байна. Литийн үнэ энэ он гарсаар 75 хувиар унаад байгаа юм.

Пүрэв гарагт БНХАУ-ын зах зээлд литийн карбонатын үнэ 2.3 хувиар буурч, энэ сард л гэхэд 20 хувиар унаад байна.

Дэлхийн хэмжээнд литийн зах зээл 2028 он хүртэл хомсдолд орохгүй гэж “Benchmark Mineral Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Литийн үнэ өмнөх хоёр жилийн хугацаанд өсөж байсан ч энэ онд нийлүүлэлтийн илүүдэл өндөр түвшинд байгаагаас үнэ нь буурах гол шалтгаан болж байгаа аж.

Улс орнуудад бодлогын хүү өндөр байгаа нь дэлхийн цахилгаан автомашины эрэлтэд тодорхойгүй байдал бий болоод байгаа юм. Ингэснээр автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн баримтлах стратегиа эргэн нэг харахад хүрээд байна.

Сэтгүүлч: С.Жаргалмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *