Газын зурвасын хүн амын 90 гаруй хувь дүрвэсэн

Израилийн армийн дайралтад Газын зурвасын дэд бүтцийн 60 гаруй хувь эвдэрч сүйрсэн. Тус бүсийн хүн амын 90 гаруй хувь гэр орноосоо дүрвэн шилжсэн гэж НҮБ-ын Ойрх Дорнодын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийн ерөнхий захирал Филиппе Лаззарини ярилцлага өгөхдөө хэлснийг Аль Жазеера суваг тухайн орон нутгийн цагаар 17-нд дамжуулав.
Филиппе Лаззарини, “Газын зурваст эрүүл мэндийн нөхцөл маш муу байна, цэвэр ус бараг байхгүй” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *