Цагдаагийн хурандаа цолыг таван эмэгтэй алба хаагчид олголоо

Бүгд Найрамдах Улс тунхагласны 99 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр цагдаагийн хурандаа цолоор 17, дэд хурандаа цолоор 41, хошууч цолоор 54, ахмад цолоор 123, ахлах дэслэгч цолоор 355, дэслэгч цолоор 177, сургагч ахлагч цолоор 5, нийт 772 алба хаагчид цол олгов.

Үүнээс таван эмэгтэй алба хаагч цагдаагийн хурандаа цолтой болжээ.

Цагдаагийн төв байгууллагын дарга цагдаагийн дээд цолоос бусад цолыг олгох, сэргээх, бууруулах, хураан авах хуулийн зохицуулалттай байна. Хурандаа цол нь ахлах ангилалд ордог. Цагдаагийн хурандаа цолтой алба хаагчид сар бүр үндсэн цалингийн 30%-ийн нэмэгдэл олгодог байна.
Хурандаа цол авсан алба хаагчид

Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газрын ахлах байцаагч, цагдаагийн хурандаа Ц.Наранцацрал

Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Ш.Тунгалаг

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Болормаа

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Дүн шинжилгээ, судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Д.Туяацэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *