В.Путин зарлигуудаа сунгав

Оросын эдийн засаг, санхүүгийн бодлоготой холбоотой ерөнхийлөгчийн хэд хэдэн зарлигийн хэрэгжих хугацааг сунгах, өөрчлөх тухай захирамжид Владимир Путин тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 18-нд гарын үсэг зуржээ.
Тодруулбал, “Мөнгөний хяналтын чиглэлээр санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн нэмэлт түр арга хэмжээ”-ний тухай зарлигийг 2024 оны 12-р сарын 31 хүртэл, “Гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд оролцож буй Оросын оршин суугчид гадаад валют, Оросын мөнгөн тэмдэгт ашиглах” тухай зарлигийг 2024 оны 7-р сарын 1 хүртэл, “Санхүү, шатахуун түлш, эрчим хүчний салбарт эдийн засгийн тусгай арга хэмжээ хэрэгжүүлэх” тухай зарлигийг 2025 оны 12-р сарын 31 хүртэл, “ОХУ-д үйл ажиллагаа явуулж буй зарим компаниудад түр тогтоолын шийдвэр хэрэгжүүлэх” тухай зарлигийг 2024 оны 12-р сарын 31 хүртэл тус тус сунгаж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *