Ирэх оны эхний улиралд ОХУ-аас хангалттай хэмжээний шатахуун орж ирнэ

Төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийн төлөөллүүд ОХУ руу явж ирэх оны нэгдүгээр улирлынхаа шатахуун нийлүүлэлтийн асуудлыг тохиролцоод ирсэн. Энэ асуудлаар  Ашигт малтмал, газрын тосны газар /АМТГ/-ын холбогдох албан тушаалтнууд өчигдөр/2023.12.21/ мэдэгдэл хийлээ.


-2023 оны арванхоёрдугаар сарын 16ний өдрөөс мөн сарын 20нийг хүртэл өдрүүдэд нефть импортлогч “Петровис”, “Шунхлай”, “Тэс”, “Сод Монгол”,  “Монсуль”, “Газ-Ойл” нефть зэрэг комцанийн удирдлагууд, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын төлөөллүүд ОХУ-ад ажиллаад ирлээ. ОХУ талаас Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны Оросын хэсгийн дарга ОХУ-ын Байгалийн баялаг экологийн сайд, эрчим хүчний дэд сайд , Оросын төмөр зам хувьцаат нийгэмлэгийн хөдөлгөөн, тээвэр хариуцсан орлогч дарга ноён Шилоу, мөн манай улсад нефть нийлүүлэгч гол ААН-үүд болох Роснефть, Газфром зэрэг байгууллагуудтай хэлэлцээ хийсэн. Энэ уулзалтаар тохиролцоонд хүрсэн гол асуудлууд бол ирэх оны 1,2,3 сар буюу эхний улиралд сар болгон 140 мянган тонн дизель түлш, 90 мянган тонн АИ92 автобинзенийг худалдаж авах захиалга өгөөд ОХУ-ын талууд нийлүүлэхээ мэдэгдсэн. Монгол Улс сард 110 мянган дизель түлш, 55 мянган тонн шатахуун хэрэглэдэг ч үүнээс их хэмжээгээр захиалсан нь цаашдаа нөөцөө хадгалах зорилготой байгаа. ОХУ-ын төмөр замын зүгээс нийлүүлэгч захиалагч талууд гэрээгээ хийж, худалдан авах бүтээгдэхүүний тоо хэмжээг баталгаажуулсны дараа тээвэрлэлтийн графикаа гаргаад тээвэрлэлтийн асуудлыг бүрэн шйидэхээ мэдэгдсэн. “Роснефьт” компани манайд нийлүүлж байгаа нийт шатахуун түлшний 74 хувийг нийлүүлж, үлдсэн хувийг бусад үйлдвэрүүд хангадаг. Энэ компаниудын сард үйлдвэрлэж байгаа бүтээглэхүүний тоо хэмжээн дээр тулгуурлан авч үзээд нийлүүлж чадахаа мэдэгдсэн. ОХУ-ын эдийн засаг зүүн тийшээ их тэлж байгаа учраас нүүрсний экспорт их нэмэгдсэн байна. Гэхдээ Монгол Улсад цаашид шатахууныг ямар ч саадгүйгээр тээвэрлэнэ. Уулзалтын үр дүнг дүгнээд хэлэхэд 3 шийдэлд хүрсэн байна.

  • 2024 оны эхний улирлын захиалгаа өгч, баталгаажуулж авсан.
  • ОХУ талаас бидний хүссэн хэмжээгээр нийлүүлэхээ мэдэгдсэн.
  • Нийлүүлэгч үйлдвэрүүдийн хуваарь гарсан нөхцөлд ОХУ-ын дотоодын төмөр замын маршрутын төлөвлөгөөг гарган баталж өгөхөө мэдэгдсэн.

Сард 110 мянган тонн дизел түлш ббайгаа нь өмнөх онуудтай харьцуулахад эрс нэмэгдсэн дүн. Жишээ 2022 оны турш Монгол улс 1,7 сая тонн шатахуун, түлшийг импортлосон байдаг. Үүнээс харахад манай хэрэглээ бол ихэссэн байна. Монгол Улсын шатахууны нийт хэмжээний 95 хувийг ОХУ хангадаг. Дээр дурдсанчлан 70 хувийг “Роснефь”-т нийлүүлдэг. Тэгэхээр Роснефьт бол манайд 2024 оны эхний улиралд сар тутам 70 мянган тонн дизелийн түлш 50 мянган тонн АИ92 нийлүүлнэ. Бусад хэрэгцээг уулзсан бусад компаниуд хангахаар болсон.

Өчигдрийн байдлаар ОХУ-аас шатахуун ачиж нааш замд гарсан 844 вагон байгаагаас 171 нь автобензин, 619 нь дизель, 54 нь онгоцны бензин ачсан байгаа. Мөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэвэл Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх замд 250 тэрбум шатахуунтай вагонуул явж байна.

Зохицуулагч байгууллагууудын зүгээс УБ хотод үүссэн очер дараалал, орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор шатахуун түгээх станцуудад нийлүүлэхээс бусад зориулалтаар шатахууныг агуулахаас бөөнөөр ачихыг түр хугацаанд хориглож байгаа. Өнөөдрөөс эхлэн дизелийн түлшийг 40 тонноос дээш багтаамжтай тээврийн хэрэгслээр орон нутаг руу тээвэрлэхийг зөвшөөрнө. Уг нь шатахуун орж ирдэгээрээ орж ирж л байна. Хомсдол үүсчих вий гэж сэргийлэн хүмүүс банкаа дүүргэж байгаагаас дараалал ихэсч байна.

Үүссэн нөхцөл байдлыг тодруулбал өнгөрөгч 7,8 сард “Роснефть”-ийн “Ангарский нефть” үйлдвэр есдүгээр сард засварт орно гэж хэлсэн. Энэ бол жил болгон хийгддэг засвар. Иймээс бид үүсэх нөхцөл байдалтай уялдуулан 82 мянган тонн авто бензин, 152 мянга дизель түлшийг нөөцөлсөн байсан. Гэвч 2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр ОХУ-ын засгийн газраас маш гэнэтийн шийдвэр гаргаж шатахуун импортлогч бүх улсуудад хориг тавьсан. Ингээд Монгол улс ОХУ-аас шатахуун авах боломжгүй болсон. Тийм учраас бид БНХАУ-тай холбогдож шатахуун импортолж эхлээд одоог хүртэл худалдаж аваад явж байгаа. ОХУ-ын Засгийн газар хуралдаанаар манай улсыг хоригоос гаргах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр гарах хүртэл 21 хоногт 7,8,9 хоног нөөцөлёөн нөөцөө хэрэглээд одоогоор нөөц багассан байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *