Ирэх Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээллээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-ний өдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-ны өдөр Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд  5-10 м/с. арванхоёрдугаар сарын 24, 25-ны өдөр тал, хээрийн нутгаар 12-14 м/секундэд хүрэх нь.

Харин арванхоёрдугаар сарын 23-ны Бямба гарагаас ихэнх нутгаар хүйтний эрч сулрах юм байна. Тодруулбал Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -37-42 градус, өдөртөө -24-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32-37 градус, өдөртөө -20-25 градус хүйтэн.

  • Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -14-19 градус
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 градус, өдөртөө -3-8 градус
  • Бусад нутгаар шөнөдөө -21-26 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байх төлөв гарчээ.

Ойрын өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч чангарч, хамгийн их хүйтэн буюу Увс аймгийн Зүүнговь суманд хоёр өдөр дараалан -49.5 -50 хэм хонож буйг Цаг уурын байгууллагаас мэдээлж байгаа юм.

Эх сурвалж: ОБЕГ, ЦУОШГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *