ДЭМБ: Хүүхэд, хөгшид ганцаардалд хамгийн их өртөж, эрүүл мэндийн асуудалтай тулгарч байна

ДЭМБ ганцаардлын асуудлаар олон улсын комисс байгуулж, дэлхийн өндөр настай дөрвөн хүн тутмын нэг, өсвөр насны долоон хүүхэд тутмын нэгд нь ганцаардлын улмаас эрүүл мэндэд нь асуудал үүсэж байгааг анхааруулжээ.

Тус комиссыг АНУ-ын ерөнхий мэс заслын эмч Вивек Мурти ахлах бөгөөд тэрээр энэ жил нийгмийн харилцааны тухай тайландаа ганцаардлыг өдөрт 15 ширхэг тамхи татахтай адил эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэжээ. Комисс гурван жилийн хугацаанд ажиллах аж.

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс “Нийгмийн харилцаа холбоогүй хүмүүс цус харвалт, айдас, сэтгэл гутрал, амиа хорлох өндөр эрсдэлтэй байдаг” гэжээ.

Их Британийн Глазгоугийн их сургуулийн эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар хамгийн ойр болон дотнын хүмүүстэйгээ хамт байдаггүй хүмүүс цаг бусаар нас барах магадлал өндөр байгааг тогтоожээ. Хүмүүсийг ганцаардахаас сэргийлж, нас барах эрсдэлийг бууруулахын тулд найз нөхөд, гэр бүлийнхэн нь сард дор хаяж нэг удаа тэдэнтэй уулзах хэрэгтэй гэж зөвлөжээ. Өмнөх хэд хэдэн судалгаагаар ганцаардал нь цаг бусаар нас барах эрсдэлтэй холбоотой гэдгийг баталж байсан.

Шотландын Глазгогийн их сургуулийн эрдэмтэн судлаачид Их Британийн Биобанкны судалгааны мэдээлэлд тулгуурлан Их Британийн өнцөг булан бүрээс бараг хагас сая насанд хүрэгчдийн эрүүл мэнд, удам угсааг судалдаг урт хугацааны судалгаа хийжээ.

Эх сурвалж: Scmp.com

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *