Израилын Батлан хамгаалах армийн хэвлэлийн төлөөлөгч Даниэль Хагари хэлэхдээ, Израилын арми ХАМАС-ын Газа хот дахь засаг захиргаа, цэргийн штабыг хяналтдаа авсан гэв. Газа хотын төвд байх Палестины өргөн талбайн ойролцоох бүсэд ХАМАС-ын засаг захиргаа, цэргийн штаб байрладаг. Израил сүүлийн хэдэн долоо хоногийн турш энэ бүсэд цэргийн ажиллагаа явуулж ХАМАС-ын 600 орчим байлдагчийг устгаж, уг бүсийг хяналтдаа авчээ. Эндээс ХАМАС-ын хоргодох цэг, тэдний удирдагчид болоод засаг захиргааны байрыг газар доогуур холбосон асар том хонгилууд илрүүлсэн гэж Даниэль Хагари хэлжээ. ХАМАС-ын мэдээллийн алба өчигдөр, 20-ны орой гаргасан мэдэгдэлдээ, Израилаас Газын зурваст явуулсан Израилын цэргийн ажиллагаанд 20 орчим мянган хүн амиа алдаж, 52 мянган хүн шархдаж, 6700 хүн сураггүй алга болсон гэжээ. Израилын 460 гаруй цэрэг амь үрэгджээ. Израилын хохирол 1300 хүн гэж мэдээлж байна.