В.Залужный дайчилгааг дэмжсэн ч эмэгтэйчүүдийг цэрэгт татахыг эсэргүүцэв

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный Дайчилгааны тухай хуулийн төслийг дэмжсэн ч эмэгтэйчүүдийг цэрэгт татуулах асуудлыг эсэргүүцсэн талаар Strana.ua мэдээлжээ. Тэрбээр, уг хуулийн төсөлд тус улсын Зэвсэгт хүчний ашиг сонирхолд нийцэхгүй бзарим хэм хэмжээг тусгасан байна. Эмэгтэйчүүдийг цэрэгт татах нь цэргийн үүрэгтэн болон цэргийн алба хаасан бүх эмэгтэйчүүдийг гадаад руу бөөнөөрөө гарахад хүргэж болзошгүй гэжээ. Мөн тус хуулийн төслийн “цэргийн бүртгэлийн газруудын ачааллыг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэсэн заалтыг хасахыг хүссэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *