Газын зурваст мөргөлдөөн зогсоохыг Австри эсэргүүцэж байгааг Палестины дипломатч буруушаав

Австри улс Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг эсэргүүцсэнээрээ төвийг сахисан байдлаа зөрчиж байна гэж Вена дахь Палестины элчин сайд Салах Абдель Шафи мэдэгджээ. Тэрбээр “Австрийн Засгийн газар гал зогсоохыг эсэргүүцсээр байгаа дэлхийн цөөхөн Засгийн газрын нэг бөгөөд тэд Израилийн талыг болзолгүйгээр дэмжиж байгаа цөөнхийн тоонд багтаж байна. Миний бодлоор Австри улс төвийг сахисан байдлаа зөрчиж байна. Энэ нь “Австрийг уламжлалт байр сууринаас бүрэн ухарсан” болохыг харуулж байна гэжээ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейд Газын зурваст нэн даруй хүмүүнлэгийн гал зогсоохыг шаардсан тогтоолын эсрэг санал өгсөн 10 орны тоонд Австри багтсан юм. Уг тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд 153 улс дэмжиж, 10 улс эсэргүүцэж, 23 улс түдгэлзээд байгаа юм.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *