Зуслангийн сууц шатсан 10 дуудлага бүртгэгджээ

Сүүлийн өдрүүдэд гэр хороолол, зуслангийн чиглэлд өвөл зуны сууц шатсан дуудлага мэдээлэл нэмэгдэж, иргэд угаарын хийд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэлийг дагуулж байна.

Зөвхөн энэ долоо хоногийн хугацаанд өвөл, зуны сууц шатсан 10 дуудлага бүртгэгдсэн. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл яндан, пийшин зуухны аюулгүй байдал хангаагүй, цахилгаан угсралт ашиглалтын буруугаас мөн ил галын улмаас түймэр гарчээ.

Иймд иргэд гэр, орон сууцандаа галлагааны аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэн, цахилгааны хэт ачааллыг үүсгэлгүй, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөе.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *