Нүүрсний сонсголын сүүлийн өдөр Бортээгийн уурхайн асуудлаар сонсгол хийж байна. Сонсголын үеэр ажлын хэсгийн шинжээч нар алдаа гаргаж, хувийн хэвшлийг гүтгэж эхэллээ. Тухайлбал, “Админерал” ХХК-ийн регистрийн дугаарыг буруу бичиж, огт нийгмийн даатгал төлдөггүй гэсэн дүнг танилцуулсан. Гэтэл “Админерал” ХХК-ийн захирал Ц.Лхамжав нүүрсний сонсгол дээр “Улсад 6 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Нийгмийн даатгалд 423 тэрбум төгрөгийн шимтгэл төлсөн” гэдэг баримтаа гаргаж үзүүллээ. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр Нийгмийн даатгалын сангаас өөр компанийн регистрийн дугаараар лавлагаа авч, нүүрсний сонсгол дээр “Админерал” ХХК-ийн талаар гүтгэлэгийн чанартай худал мэдээлэл тарасан нь тодорхой болов. Б.Хууль зүйн сайд санаатайгаар “Админерал” ХХК-ийн эсрэг ийм мэдээлэл тараасан байж ч болох юм. Учир нь НДЕГ-руу явуулсан лавлагаа авах тухай албан бичиг дээр Б.Энхбаяр сайд өөрөө гарын үсэг зурсан нь тодорхой.