Швейцарын цанын баазууд дампуурч байна

Алипын нуруу оршдог Швейцар улс Европын цас мөсний спортын алдартай нутаг байсаар иржээ. Өвөл болохоор хүмүүс цанаа үүрсээр цаст ууланд гарч, мөс цасан дунд баяр баяслыг мэдэрдэг. Харин энэ өвөл Швейцарын цанын цөөнгүй бааз хүндрэлд орж, зарим нь дампуурчээ.
Швейцарын уулархаг бүсийг хамгаалах байгууллагын төслийн менежер Луйс хэлэхдээ, бидний авсан статистик бүртгэлээр Швейцарт цанын баазуудын 60 гаруй дүүжин замыг хаасан. Алипын бусад бүс нутагт ч ийм асуудал байна. Францад уул руу гардаг дүүжин замын эвдэрч орхигдсон 100 гаруй шугам бий. Цанын гулгалтын дүүжин зам, ялангуяа далайн түвшнээс дээш харьцангуй нам доор газруудын цанын бааз, жижиг цанын баазуудын дүүжин замыг арга буюу хааж байгааг судалгаа харуулсан гэв.
Юмны үнэ хэт өсөж байгаа тул ихэнх хүмүүс өндөр зардалтай цанын баазад очихоо больж, цанын баазууд дампуурахгүйн тулд зочдоо өсгөх өөр арга бодох шаардлагатай болжээ. Энэ байдал цаашид хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй бөгөөд мөнгө төгрөгөө хэмнэн өвлийн бэлтгэлийг хийх нь илүү чухал болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *