Улсын хэмжээнд 21279 барилга байгууламж, 34 барилгын материалын үйлдвэр, 300.91 км үерийн хамгаалалтын байгууламжийн зураг төслийн боловсруулалт, угсралтын чанар, ашиглалтын төлөв байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, 306 улсын байцаагчийн шийдвэр, 506 зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлж, хэрэгжилтийг хангууллаа.
Улсын байцаагчдын гаргасан дүгнэлтийг үндэслэн 11 барилгыг буулгаж, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, дотуур байр, соёлын төвийн 10 барилга, орон сууцны 14 барилгыг шинээр бариулж, нийтийн орон сууцны 18 барилгын төлөв байдлыг тогтоон паспортжуулж, цэцэрлэг, орон сууцны 47 барилгын гадна ханыг хүчитгэж, нийт 1611 барилгад засвар хийлгүүллээ гэж БХБЯ-наас мэдээллээ.