Баяр, амралтын өдрүүдэд нийслэлд гал түймрийн 20 дуудлага бүртгэгджээ

Баяр, амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд гал түймрийн 20, аврах ажиллагааны нэг дуудлага бүртгэгджээ. Сурагчдын амралт эхэлсэн тул хүүхдээ болзошгүй гал түймэр, осол гэмтлээс сэргийлэн, аюулгүй байдлыг хангаж, асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөв.

Харин орон нутагт урд шөнө “Бэйбэн норд бенз НД4250” загварын машин шатаж, бүхээгт байсан хүн галд өртөн амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах, анхаарал сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байхыг анхаарууллаа.

Эх сурвалж: НОБГ, ОБЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *