Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш НҮБ-ын Кипр дахь Энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагчаар томилсон байна.
Тэрбээр өмнө нь Өмнөд Судан Улсад 2013-2014 онд үүрэг гүйцэтгэсэн 850 хүний бүрэлдэхүүнтэй Монгол Улсын батальоныг ахалж байв. Түүнчлэн генерал Б.Эрдэнэбат Ирак, Либери, Судан, Өмнөд Суданд, Сьерра Леон зэрэг улсад энхийг сахиулах найман удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ.