Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар М.Батбаярыг томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар Мөнхөөгийн Батбаярыг томилсон байна.

Өмнө нь уг албан тушаалд УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг, Соёлын дэд сайдаар Пүрэвсүрэнгийн Баттөрийг тус тус томилсон болохыг мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *