Архангай аймаг “Нэг жуулчин- Нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол орныг зорин ирэх жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх хүрээнд “Нэг жуулчин-Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гурван талт хамтын ажиллагааны санамж бичигт БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны тэргүүн, дэд ерөнхийлөгч Т.Баттулга нар гарын үсэг зуржээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд 2024 онд Архангай аймаг 100 мянган жуулчин хүлээн авах зорилт тавьж “Нэг жуулчин- Нэг ямаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх амлалт авсан байна.

Монгол орныг зорин ирэх жуулчид байгаль, түүх соёл болон нүүдэлчин мал аж ахуйг сонирхдог учир нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг дэмжих нь зорилготой хэмээн БОАЖЯ-наас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *