УИХ-ын чуулганы шинэ оны анхны нэгдсэн хуралдаан эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж эхлээд байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс Б.Ганбат, Ж.Болд нарыг чөлөөлж, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарыг томилох асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:
-Цахим орчинд сурталчилгаа хийх асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо хамтран журам батална. Энэ удаагийн сонгуульд зориулж, журмыг өөрчлөх шаардалгатай. Харилцаа холбооны зохицуулах хороо, Сонгуулийн ерөнхий хороо хоёр хамтран журам гаргаж, шийдвэрлэнэ. Зарим зөвлөмж анхааруулгыг анхаарч ажиллна. Энэ төрлйин хэрэг зөрчилтэй холбоотой,
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хэвлэлийн эрх чөлөөг зөрчихгүйгээр хуурамч хаягийг хаах технологи нь байгаа юм байна. Сонгуулиас өмнө технологийг нь худалдаад авах боломжтой юу?
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд:
-Цагдаагийн байгууллага нь Эрүүгийн хууль зөрчсөн болон Зөрчлийн хууль зөрчсөн, Сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гомдол мэдээллийг шалгахад хүн хүч хүрнэ. Бүх орон нутаг дахь ажлын хэсэг энэ сарын 10-ны дотор байгуулагдана. Гомдол мэдээллийг амаар болон бичгээр, утсаар, цахимаар авна. 102 дугаарын утсаар өгч болно.
Бид хүн хүчээ тарамдуулахгүйгээр нөхцөл байдлаа харж байгаад гомдол мэдээллийг нэн даруй шалгах ажил руугаа шилжинэ.
Зогсоох, дараа нь нээх. Энийг бол журман дээрээ заагаад өгсөн. Харилцаа холдбооны зохицуулах хорооны снаалыг үндэслэн, шийдвэрлэнэ гэсэн. Энэ журмаа мөрдөнө.
Сонгуулийн үеийн хэрэг зөрчлийг арилгах, гомдол мэдээллийг илрүүлэх чадвар бидэнд байна, хаах ямар ч бололцоо байхгүй. Харилцаа холбооны зохицуулах хороонд хуурамч хаяг байна гээд өгөхөд тус хороо цаашаа Метад хэлнэ. Гэхдээ заримдаа гурван сар болно. Хугацаа маш их алдана. Тэгэхээр энэ дээр бол тодорхой төрлийн тоног төхөөрмжийг худалдан аваад шууд хаадаг болох хэрэгтэй. Хуурамч хаяг байна гэдэг мэдээллийг бид авуутаа 1 минутаас 30 минутын дотор илрүүлж чадна. Ийм учраас хаягийг шалгаад хуурамч тохиолдолд Харилцаа холбооны зохицуулах хороонд албан ёсоор мэдэгдээд “хааж өгнө үү” гэдэг хүсэлт тавихад шууд хаадаг байх технологийг нь авчихвал бүрэн боломжтой.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:
-Сонгуулийн жил эхэлсэн учраас 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэвлэл мэдээллийн байгууллага юу хийж болох, юу хийж болохгүй вэ гэдэг талаар арга зүйн зөвлөмж өгч ажиллаж байна. Маргааш бид хэвлэл мэдээллийн байгуулагынхантай уулзаж, хуульд заасан заалтыг хэрэгжүүлэх талаар арга зүйн зөвлөгөө өгнө. Ирэх долоо хоногт УИХ-ын гишүүддээ арга зүйн зөвлөгөө өгнө.
Хуулийг бид тайлбарлахгүй, хэрэгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө өгч, хуулийг сурталчлах үүрэг хүлээж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд, сонгуульд нэр дэвшихээр горилогчид гээд ажлаа өгсөн хүмүүс юу хийж болох, юуг хийж болохгүй вэ гэдэг дээр арга зүйн боловсруулалт хийж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудад зөвлөмж өгч, ажиллана.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Цахим орчны хуурамч хаяг, хиймэл оюун ухаанаар хийж байгаа үйлдлийг 30 секундээс 3 цагийн хугацаанд илрүүлээд олж чадна гэлээ. 2024 оны УИХ-ын сонгуульд хэдэн мянган хүн нэр дэвшинэ. Нэрг дэвшиж байгаа хүн болгон дээр асуудал гарна. Тэр даруй шалгах боломжтой юу. Цагдаагийн хүн хүч хүрэлцэх үү.
Бүртгэлтэй албан ёсны хаягаараа нэр дэвшигч мэдээллээ цацна. Гэхдээ бүртгэлтэй албан ёсны хаягаар хиймэл оюун ухаанаар хийсэн зүйлийг цацсан тохиолдолд шалгаж шийдвэрлэсний дараа хаягийг нээдэг болгож, зохицуулалт хийх боломжтой юу.
Сонгуулийн хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөөд эхэллээ. Бэлэг сэлт хүнээр дамжуулж өгүүлэх, хямдралтай үнээр өгөх, сугалаа зохион байгуулах хориотой. Ард нийтэд мэдүүлэх, хүргэх, ойлгуулах талын юмыг хийж байна уу. Шинэ он гарахын өмнө машин тэрэг, хурдан морины сугалаа явлаа. Цагаан сар болно, Дарханд байгаа ах дүү нар дээрээ очоод бэлэн мөнгөө бариад золгохоор хууль зөрчсөн болох уу. Ард иргэдэд ойлгомжтойгоор тайлбарлах соён гэгээрүүлэх ажлыг хийх үү?
Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд:
-Монгол Улс Азидаа фейсбүүк хэрэглээгээрээ тэргүүн байранд явж байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд трол хаяг, хуурамч хаягийг илрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Кибер аюулгүй байдалтай тэмцэх хэлтэс 40 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсныг 80 хүний бүрэлдэхүүнтэй газар болгож өргөжүүлсэн. Энэ чиглэлээр төгссөн залуусыг ажиллуулж байна. Техник байнга шинэчлэгддэг, учраас техникийг шинэчлэх шаардлагатай.
2023 оны жилийн эцэст хуурамч хаяг үүсгэж, хуурамч мэдээлэл тараах үйлдлийг илрүүлэх талд ахиц гарч байна. Илрүүлэлт 50,3 хувьтай гарсан. Эрх зүйн хувьд боломж байна гэж харж байгаа. Харилцаа холбооны зохицуулах тухай хуульдаа зохицуулаад интернэт үйлчилгээ үзүүлж байгаа сүлжээн дээр зохих хэмжээний үнийн дүнтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, манай хуульд хүлээн зөвшөөрөгдсөн техник хэрэгсэл тавиад, хуурамч мэдээлэл дээр гомдол гаргаад Харилцаа холбооны зохицуулах хороонд тодорхойлоод өгсөн нөхцөлд хуурамч хаягийг хаах бүрэн боломжтой. Яамаараа дамжуулаад Харилцаа холбооны зохицуулах хороонд саналаа өгүүлсэн.
Хиймэл оюун ухаан олон улсад 2023 оны гуравдугаар сард гарсан. Хиймэл оюун ухаанаар бусдыг дууриалгаж яриулдаг. .
Анх гадаад хэл дээр ярьдаг байсан бол одоо Монгол хэл дээр ярих бүрэн боломжтой. Тодорхой төрлийн үнэтэй программ худалдаж аваад, хийхэд болж байна. Хиймэл оюун ухаанаар хийж байгаа зүйлийг илрүүлэх бүрэн боломжтой.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-2024 оны сонгуулиар хоёр сөрөг нөлөө гарахаар байна. Нэгдэх нь сошиал медиа орчин. Монгол Улсад 2,6 сая фэйсбүүк хэрэглэгч байгаагаас 1,5 сая нь хуурамч гэж байгаа. Сонгууль эхэлснээр УИХ-ын гишүүдийг гөвж байна. Доромжилсон, гүтгэсэн, харлуулсан хуурамч хаягийг илрүүлэх техникийн болоод эрх зүйн боломж байна уу. Уг нь эл асуудлыг цэгцлэх зорилгоор УИХ-аас хууль гаргасан ч Ерөнхийлөгч хориг тавиад, УИХ хүлээгээд авчихсан. Гэтэл одоо хүний цус хүртэл шинжлээд эхэлсэн. Ийм балиар юмаар сонгуулийн сурталчлгаа явмааргүй байна.
Хоёр дахь нь хиймэл оюун ухаан. Хүний үйлдээгүй үйдлийг үйлдсэн болгодог, хэлж яриагүй зүйлийг хэлсэн болгодог. Энийг илрүүлэх боломжтой юу?
СЕХ-НЫ ГИШҮҮНЭЭР Д.ДЭЛГЭРСАЙХАН, Т.СҮХБОЛД НАРЫГ ТОМИЛЛОО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, баталлаа. Тодруулбал,Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь, Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулах тухай саналыг гишүүдийн 80 хувь тус, тус дэмжлээ.
Мөн Б.Ганбат, Ж.Болд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүдийн 82,5 хувь нь тэднийг чөлөөлөхийг дэмжив. Улмаар УИХ тогтоолыг баталсан юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Энэ хүрээнд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байна.