Хүүхдээ чарган дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь аюултай үйлдэл болохыг анхааруулав

Цана, чаргаар гулгаж байгаад бэртэж гэмтсэн тохиолдол нэмэгдэж буйг ГССҮТ-өөс мэдээлсэн. Тодруулбал энэ сарын 1-ний өдөр цана, чаргаар гулгаж байгаад 111 хүн бэртжээ.

Иймд цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг эцэг эх, асран хамгаалагч нарт зөвлөлөө.

Хүүхдээ чарган дээр суулгаад автомашинаар чирч гулгуулах нь аюултай үйлдэл болохыг анхааруулав.

Чаргаар зөв гулгах зөвлөмж:

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх.
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах.
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох.
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж, дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх.
  • Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна.
  • Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байх.

Эх сурвалж: Нийслэлийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Газар 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *