Өнөөдөр Төв шуудангийн баруун урд талд нэгдүгээр эгнээнд нэгэн Приус машин гэнэт зогсож түгжрэл үүсгэжээ.
Цагдаа, ахлах ахлагч Т.Ганхуяг зохицуулахаар очиход нэгэн эмэгтэй замын хажууд төрсөн ба яаралтай зохицуулалт хийж, “103”-ын машин дуудан Нэгдүгээр төрөх эмнэлэгт зам чөлөөлөн, шуурхай хүргэж өгчээ. Урьдчилсан байдлаар хүүхдийн биеийн байдал хэвийн байна. Хөл хүндтэй бүсгүй бие нь эвгүй болж, такси барьж эмнэлэг орохоор явах үед тухайн газарт бие нь муудаж замын хажууд төрсөн гэнэтийн үйл явдал болжээ.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар