Израилийн арми Ливаны Тир хотод цохилт өгчээ

Израилийн Батлан ​​хамгаалах хүчин (IDF) Ливаны Тир хотын өмнөд захад цохилт өгсөн гэж Al Jazeera телевизийн суваг мэдээлжээ. ХАМАС бүлэглэлийн Улс төрийн товчооны орлогч дарга Салех аль-Арури Бейрут хотод амиа алдсаны хариуд Хезболла Израилийн хойд нутаг дахь цэргийн бааз руу 60 гаруй пуужин харвасан юм. Өмнө нь Израилийн эрх баригчид Ливан, Катар, Туркт байгаа Газын зурвасаас гадуур байрлаж буй ХАМАС-ын гишүүдийг устгахын төлөө хичээнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Хамас 2023 оны 10-р сарын 7-нд Израиль руу дайрсан. Үүний хариуд Израиль Газын зурваст цэргийн ажиллагаа явуулсаар байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *