АНУ, Өмнөд Солонгос, Японы Гадаад хэргийн дэд сайд нар БНАСАУ, Хятадыг буруушаав

Вашингтонд болсон Энэтхэг-Номхон далайн яриа хэлэлцээний анхны уулзалтын үеэр АНУ, Өмнөд Солонгос, Японы гадаад хэргийн дэд сайд нар Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг буруушааж, Хятадыг Өмнөд Хятадын тэнгист явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ.

Тэдний хамтарсан мэдэгдэлд “Тэд БНАСАУ хууль бусаар цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлж, Оростой цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүний ​​эрхийг ноцтой зөрчиж байгааг буруушааж байна гэж дурдсан байна.

Ёнхап агентлагийн мэдээлснээр, талууд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын сүүлийн үеийн аюултай, хурцадмал байдлын талаарх байр сууриа сануулсан байна. Мөн “НҮБ-ын Далайн хуулийн конвенцид тусгагдсан далай тэнгисийн олон улсын эрх зүйн баримтыг тууштай баримтлахаа мэдэгджээ.

Түүнчлэн гурван улсын төлөөлөгчид Тайваний асуудлаар байр суурь илэрхийлсэн бөгөөд “Тайваний хоолойн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал нь олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн чухал нөхцөл мөн” гэж үзэж буйгаа зарлажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *