Лай Чин Тэ Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдов

Тайванийн төрийн тэргүүний болон парламентын сонгууль өнгөрсөн бямба гарагт боллоо.  Сонгуулийн дүн гарахад, эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшигч Лай Чин Тэ ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа “Бид Тайванийн ардчиллын түүхэнд шинэ хуудас нээлээ” гэжээ. Харин парламентын  сонгуульд Ардчилсан дэвшилтэт нам олонхын дэмжлэгийг авч чадаагүй учир эрх барих эрхээ алдаж өрсөлдөгч Хятадын Гоминдан намын тэргүүн Сьяу Бикхим хууль тогтоох байгууллагын тэргүүн болох нь тодорхой болжээ.

Тайванийн хууль тогтоох байгууллагын сонгуульд Хятадын Гоминдан нам 52, Ардчилсан дэвшилтэт нам 51, Тайванийн Ардын нам найман суудал тус тус авсан байна. Мөн бие даагч хоёр нэр дэвшигч ялалт байгуулжээ.

Ингэснээр эрх баригч нам ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан ч парламентад олонхын суудлаа авч чадсангүй. Тайванийн сонгуулийн дүнг мэдээлсний дараа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Тайванийг тусгаар тогтнох асуудалд АНУ дэмжлэг үзүүлэхгүй хэмээн мэдэгджээ. Харин шинэ ерөнхийлөгч Бээжинтэй харилцахдаа аль  болох зөвшилцлийн замаар харилцах болно гэж сэтгүүлчдэд ярьсныг “Ройтерс” агентлаг онцолжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *