Өчигдөр 14-ний үдээс хойш БНАСАУ-ын пуужингийн ерөнхий газар дунд болон алсын зайн тусгалтай хатуу түлшээр ажилладаг баллистик пуужин амжилттай туршсан бөгөөд пуужинг хэт авианы маневрлах чадвартай цэнэгт хошуугаар тоноглосон гэж тус улсын төв цахилгаан мэдээний агентлаг өнөөдөр мэдээлэв. Дунд болон алсын зайн тусгалтай пуужингийн байлдааны хошууны нислэгийн гулсах, маневрлах чадвар, шинээр бүтээсэн олон шатлалт өндөр хүчин чадалтай хатуу түлшээр ажиллах хөдөлгүүр, түүний найдвартай байдал зэргийг туршиж байна. Энэхүү туршилт хөрш орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхгүй бөгөөд бүс нутгийн нөхцөл байдалтай холбоогүй гэж мэдээлжээ.