Өчигдөр буюу энэ сарын 15-нд БНСУ-ын ардчилсан намын олон гишүүд намаасаа гарч, Ерөнхий сайд асан И Накёны байгуулсан шинэ намд элсэхээ зарлажээ. Сүүлийн өдрүүдэд ардчилсан намын нөлөө бүхий 9 гишүүн намаас гарахаа зарлаад байна. Парламентын сонгууль ойртохын хэрээр ардчилсан намын дотоод хагарал улам хүндэрч болзошгүй хэмээн улс төр судлаачид анхааралтай ажиглаж байна. Ёнхап агентлагийн 10-нд нийтэлсэн олон нийтийн санал асуулгын дүнгээс үзэхэд, парламентын сонгууль явуулбал санал асуулгад оролцогчдын 35 хувь нь Ард түмний хүчний намыг дэмжиж, 36 хувь нь Ардчилсан намыг дэмжинэ гэжээ.