Палестины Исламын эсэргүүцлийн хөдөлгөөн ХАМАС-аас Газын зурваст гал зогсоох талаар дурдсан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж 7-нд болсон хэвлэлийн хурал дээр Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгджээ.
Биньямин Нетаньяху хэлэхдээ, Газын өмнөд бүсийн Хан Юнист манай зэвсэгт хүчин тулалдаж байна. Рафах хотод хуурай замын цэргийн ажиллагаа явуулах зарлигийг миний бие гаргасан гэв.
Израилийн тал Газын зурваст НҮБ-ын Ойрх Дорнод дахь Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлагийг орлохуйц хүмүүнлэгийн тусламж үзүүлэх өөр хувилбар хайж байна. Барьцаалагдсан хүмүүс, хоригдлуудыг солилцох, гал зогсоох талаар ХАМАС-т ямар нэгэн амлалт өгөөгүй. Израиль Арабын орнуудын цаашдын харилцаа нь Газын зурвас дахь цэргийн ажиллагааны ахицаас шалтгаална гэжээ.