Барьцааны хүмүүсийг суллах эцсийн хугацааг Хамаст санал болгов

Хамас бүлгийнхэн гуравдугаар сарын 10 гэхэд барьцааны хүмүүсийг бүгдийг нь суллахгүй бол Рафах дахь ажиллагааг эхлүүлнэ гэдгээ Израилийн дайны танхим мэдэгдлээ. Газын зурвасын хөл хөдөлгөөн ихтэй өмнөд хэсгийн хотод хэзээ цэрэг оруулахаа Израиль анх удаа мэдэгдсэн нь энэ юм. Израилийн талын мэдэгдсэнээр өдгөө Хамасын барьцаанд 130 хүн байна.

Рафах хотод өдгөө 1.5 сая палестин хүн толгой хоргодож байна. Израилийн арми тус хотод ажиллагаа эхлүүлбэл олон мянган палестин хүн Египет рүү нэвтрэхээс өөр аргагүйд хүрнэ гэдгийг Египет болон Арабын орнууд удаа дараалан анхааруулсан. Израилийн дайны танхим нь тус улсын аюулгүй байдлын дээд албан тушаалтнуудаас бүрддэг. Хамас бүлгийнхэн аравдугаар сарын 7-нд Газын зурваст довтолсноос хэдхэн хоногийн дараа тус танхим байгуулагджээ.

Тагнуулын мэдээллээс харахад барьцааны хүмүүс Хан Юнис дэх Нассер эмнэлэгт хоргодож байж магадгүй аж. ДЭМБ нөхцөл байдлыг үнэлэхийн тулд Нассер эмнэлэгт нэвтрэхийг хүссэн ч зөвшөөрөөгүй аж. Дашрамд дурдахад, Исламын шашинтнуудын мацаг барьдаг ариун сар гуравдугаар сарын 10-нд эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *