Бодлогын хүүг яаран бууруулахын эрсдэлийг Кристин Лагард анхаарууллаа

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард “Хөдөлмөрийн хөлс нэмэгдэх үеэр бодлогын хүүг бууруулах нь инфляцыг өдөөх аюултай”-г анхаарууллаа. Мөн “Энэ онд инфляц аажим буурахаар байгаа ч зорилтот хоёр хувийн түвшинд хүрэх замдаа орсон гэж дүгнэхэд хугацаа шаардлагатай” гэж бодлого тодорхойлогчдод хандан хэлжээ.

Европын Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард “Дунд хугацаандаа инфляц зорилтот хоёр хувьд хүрч хадгалагдана гэх баталгаа бидэнд хараахан байхгүй байна. Бидний шийдвэрээс их зүйл шалтгаална. Төв банкнууд яаруу шийдвэр гаргаж инфляцыг дахин өдөөж болохгүй. Энэ чиглэлд арга хэмжээ авах хэрэгтэй” гэж мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *