Гурваас доошгүй ам бүлтэй 1408 өрхийн гэр, өвөлжөө цасанд дарагдсан тул хүн хүч илгээн ажиллаж байна

Өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК болон холбогдох газруудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү “Маргааш засгийн газрын ээлжит хуралдаантай тул холбогдох тооцоо судалгаа зэргийг боловсруулж өгнө.

Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээ хийхэд

  • 13 аймгийн 53 суманд төмөр зудын
  • 17 аймгийн 139 суманд цагаан зудын
  • 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байгаа.

Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн.

Өнөөдрийн байдлаар малын хорогдол 2,136,563 болж өнгөрсөн оны мөн үеэс 85.9 хувиар өссөн.

УОК-ын Шуурхай штаб дээр нийт 11 аймгийн 46 суманд гурваас доошгүй ам бүлтэй 1,408 өрхийн гэр, өвөлжөө бууж нь цасанд дарагдсан гэдэг тооцоо гаргаж, шар усны үерээс урьдчилан сэргийлэхээр шаардлагатай хүн хүчийг гаргах төлөвлөлт хийсэн. Өнөөдрөөс зарим аймгууд дээр ажиллагаандаа ороод эхэлсэн.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар 74 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас нийтдээ 1.3 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, 560 орчим сая төгрөгийн бараа материалыг өнөөдрийн байдлаар УОК-оор дамжуулан хандивласан байна. Шаардлагатай айл өрхүүдэд хандивыг хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах болно. Бид зарим шаардлагатай асуудлыг маргаашийн Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *