БЗС-гаас зээл авсан улс төр, урлаг соёлын нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364 суралцагчийн 262 нь зөрчилтэй

Боловсролын Зээлийн Сангаас/БЗС/ олгосон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 7, мөрдөн байцаалтын хоёр хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг Прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал 1997-2023 онд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын  хөтөлбөрт суралцах 3,069 хүнд олгосон 230.1 тэрбумын, 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлийг нэг бүрчлэн шалгаж байгаа аж.

Энэ хүрээнд 2,288 суралцагчийн хувийн хэрэг, материалтай танилцаж, 1,600 гаруй хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 1,494 суралцагчийн хувийн хэргээс 2,500 орчим зөрчлийг илрүүлжээ.

Мөн улс төр, урлаг соёлын зэрэг нөлөө бүхий хүмүүстэй хамааралтай 364, үүнээс зөрчилтэй 262 суралцагч байгаа болохыг тогтоожээ.

Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 220 суралцагчийн 1.2 сая ам.доллар буюу 4.2 тэрбум орчим төгрөгийн зээл эргэн төлөгдсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *