УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу өнөөдөр “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо/2023.11.27/ хуралдана. Хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудах юм.
Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг ирэх сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөсөн талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн юм.