2023 онд Монгол Улсын хувьд шинэ төрлийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглалтад оруулах томоохон төсөл болох Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын батарей хуримтлуурын гүйцэтгэл 96.5%-тай үргэлжилж байгаа ба зарим төрлийн туршилтуудыг эхлүүлжээ.
Хуримтлуурын төсөл нь дэлхийд томоохонд тооцогдохуйц 80МВт суурилагдсан хүчин чадалтай, 200МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35кВ-ын “Сонгино” дэд станцад холбох юм. Төсөл хэрэгжсэнээр оргил ачааллын үед нэгдсэн сүлжээнд 80МВт хүртэл чадлыг нийлүүлж, тэр хэмжээгээр импортын эрчим хүчийг бууруулах, хүчдэлийн давтамж тохируулга хийх, Дулааны цахилгаан станцуудыг “0” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний нэгдсэн системд үзүүлэх юм.