Т.Баярхүү: 100 суманд өгөхөөр Ford Ranger, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд оврын автомашинууд худалдаж авсан

Улсын нөөцийн 15 тэрбумаар өвөлжилт, хаваржилт хүндэрсэн сумдад жийп машинуудыг худалдаж авч, өгч эхэлсэн. УОК-оос зарласан хэвлэлийн хурлын үеэр сумдад яагаад заавал жийп машин өгч байгааг УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээс сэтгүүлч асуухад “Цаг үеийн яаралтай арга хэмжээний хүрээнд Монголын дилер компаниудад борлуулагдаж байгаа баталгаатай, туулах чадвар сайтай автомашинуудыг нэн даруй худалдаж авсан.

Автомашинуудыг гаднаас захиалж авбал багадаа хоёр жил хүлээж, 100 сумыг машинтай болно.

100 суманд өгөхөөр Ford Ranger pickup, Suzuki Jimny, Nissan Navara загварын дунд оврын автомашинууд худалдаж авсан. Нэг аймгийн таван суманд машин өгч буй.

Цөөн сумтай аймагт 2-3 машин өгч байна” хэмээн хариуллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *