Монгол Улсын шүүхийн 2023 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээллийг ШЕЗ-өөс танилцуулж байна.
Энэ үеэр 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн Банкны гэх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг ШЕЗ-ийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Х.Билгүнзаяа танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ “Хөгжлийн Банкны гэх тодотголтой хэргийн шүүх хуралдааныг гуравдугаар сарын 7-нд (2024.03.07) нийслэлийн Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулна.
Анхан шатны шүүх хуралдааныг хэргийн оролцогчдын тооноос хамаарч тухайн шүүхийн байранд хийх боломжгүй болсон.
Энэ хүрээнд давж заалдах шатны шүүх хурлыг мөн адил Улаанбаатар чуулгын танхимд зохион байгуулахаар шүүхийн тамгын газраас шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.