Иргэд, аж ахуйн нэгжүүд малчдад туслахаар нийт 3.7 тэрбум төгрөгийг УОК-т хүлээлгэн өгчээ

Өвөлжилт хүндэрч, орон нутагт бэрх нөхцөл байдал үүсээд энэ үед иргэд, аж ахуйн нэгжүүд малчдад туслахаар хандивын аян өрнүүлж буй. Өнөөдрийн байдлаар Улсын Онцгой Комисс(УОК)-т 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материалын тусламж буюу нийт 3.7 тэрбум төгрөгийн хандив цугларчээ.

Эдгээрийг аймаг, орон нутагт хүргэж буй хүнсний тусламжтай хамт иргэд, байгууллагуудын хандивыг хуваарилан хүргэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 1,746 тонн хүнсний бүтээгдэхүүнийг 116,000 орчим малчин өрхөд хүргэхээр шийдвэрлэсэн юм. Энэ тусламж одоогоор хоёр аймгаас бусад орон нутагт хүргэгдсэн гэж УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *