Байден, Трамп нар “супер мягмар гараг”-ийн сунгаанд тэргүүлж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар орон даяар явагдаж буй “Супер мягмар гараг”-ийн сунгаанд тэргүүлж байна. Улмаар тэд тус тусын намаасаа нэр дэвшихэд тун ойртоод байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх нь ерөнхийдөө тодорхой болж байна.

Д.Трампын хувьд мягмар гарагт болж буй Бүгд найрамдах намын /БНН/ сунгаануудын 12-т нь ялах төлөвтэй байгаа бол түүний цор ганц өрсөлдөгч Никки Хейли Вермонтын сунгаанд ялах нь тодорхой болжээ. Д.Трамп ялснаа зарлан мэдэгдэхдээ, “хуваагдсан улс орноо” нэгтгэнэ гэж амласан байна. Харин Ардчилсан намаас сонгогдсон, одоогийн төрийн тэргүүн Ж.Байдены хувьд анхан шатны сонгуульд томоохон өрсөлдөөнтэй тулгараагүй бөгөөд намынхаа нэгээс бусад бүх сунгаанд ялалт байгуулаад байна. Тэрбээр мэдэгдэхдээ, Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд “эмх замбараагүй байдал, хуваагдал, харанхуй” руу буцах болно гэжээ.

Урьдчилсан тооцооллоор төлөөлөгчдийн саналын тоо ямар байгааг харуулбал,

  • БНН: Д.Трамп 961, Н.Хейли 86
  • АН: Ж.Байден 1501, Ж.Полмер 6 төлөөлөгчийн санал тус тус авчээ.

Эргэн сануулахад, БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд 1215-2429 төлөөлөгчийн санал, АН-аас нэр дэвшихэд 1968-3934 төлөөлөгчийн саналыг авах шаардлагатай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *