Татварын нийт орлого 6.9 их наяд төгрөгт хүрчээ

Татварын нийт орлого 2024 оны эхний 3 сард 6.9 их наяд төгрөгт хүрчээ. Татварын орлого өмнөх оны мөн үеийнхээс 2. 4 (52.3 хувиар) их наяд төгрөгөөр өсөв. Үүнд:

  • Орлогын албан татварын орлого 1.1 (78.7 хувиар) их наяд төгрөг,
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 532.8 (88.3 хувиар) тэрбум төгрөг,
  • НӨАТ 303.8 (30.9 хувиар) тэрбум төгрөг,
  • Онцгой албан татвар 114.2 (68.8 хувиар) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын нийт орлогод 2024 оны эхний 3 сард орлогын албан татвар 37.0 хувь, НӨАТ 18.6 хувь, нийгмийн даатгалын орлого 13.3 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 5.1 хувь, онцгой албан татварын орлого 4.1 хувь, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 21. 9 хувийг тус тус бүрдүүлж байна. Орлогын албан татварын 79.0 хувийг ААНОАТ, 21.0 хувь (буцаан олголтыг хассан дүнгээр)-ийг ХХОАТ-ын орлого бүрдүүлж байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *