Автомашины улсын дугаар олголт хэвийн үргэлжилж байна

НИТХ-аар Улаанбаатар хотод олгох автомашины улсын дугаарын тоог хязгаарлах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор шинээр машин авч буй иргэдэд нийслэлийн серитэй улсын дугаар олгохгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй. Тэгвэл уг мэдээлэл нь худал бөгөөд дугаар олголт хэвийн үргэлжилж байгаа талаар Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Мөн уг асуудалд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Нийслэлд зорчих тээврийн хэрэгслийн тоог 730 мянга байхаар баталсан. Одоогийн байдлаар улсын автотээврийн бүртгэлд нийслэлийн 727 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүний 60 мянга орчим нь чиргүүл, мотоцикл, механизм. Эдгээрийг дээрх тоонд хамааруулахгүй. Тиймээс энэ онд дугаар олголтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *