Ази-Номхон далайн бүсийн компаниудын хиймэл оюун ухаанд суурилсан технологийн хөрөнгө оруулалт 2027 онд 26 тэрбум долларт хүрнэ гэж дүн шинжилгээ, судалгааны International Data Corporation (IDC) байгууллагын шинжээчид таамаглажээ. IDC-ийн Хиймэл оюун ухааны судалгааны албаны дарга Дипика Гири хэлэхдээ “Бид төрөлжсөн хиймэл оюун ухаан Хойд Америктай ижил хурдаар Ази, Номхон далайн бүс нутагт хүчтэй нэвтрэхийг хүлээж байна. Энэхүү өсөлт нь төрөлжсөн платформуудыг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалтаас үүдэлтэй байх болно. Хятад улс бүс нутагтаа хиймэл оюун ухааны хамгийн том зах зээл хэвээр байх болно. Гэхдээ хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлийн тоонд Энэтхэг, Япон орж байна гэж шинжээчид үзэж буй аж.
Одоогийн байдлаар Ази, Номхон далайн бүс нутаг хиймэл оюун ухаанд дэлхийн зардлын 15 орчим хувийг эзэлж байна. 2027 он гэхэд энэ хувь хэмжээ 29% хүртэл өснө гэж IDC-ийн мэргэжилтнүүд таамаглаж байна.
INTERFAX