Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ долоо хоногийн сүүлээр Истанбул хотноо ХАМАС-ын улс төрийн товчооны тэргүүн Исмаил Ханиетэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ тухай Эрдоган Туркийн парламентад үг хэлэхдээ мэдэгдсэн бөгөөд “Энэ амралтын өдрүүдэд Палестины төлөөх хөдөлгөөний удирдагчийг хүлээн авна. Бид хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ” гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт Газын зурваст Израилийн агаарын довтолгооны үеэр ХАМАС-ын улс төрийн товчооны тэргүүн Ханиегийн гурван хүү, хэд хэдэн ач зээ нар амиа алдсан юм. Үүний дараа Туркийн Засгийн газар Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны тэргүүнд төрөл төрөгсөд нь нас барсанд эмгэнэл илэрхийлсэн юм.
INTERFAX