АНУ-ын Засгийн газар Украиныг ОХУ-ын эсрэг ашигласан, одоо түүнээс ангижрахад бэлэн байна гэж АНУ-ын цэргийн тагнуулын ажилтан асан Скотт Риттер “Reporterfy Media & Travel YouTube” сувагт өгсөн ярилцлагадаа мэдэгдэв.
Скотт Риттер мөн барууныхан анхнаасаа Украиныг Европын холбоо, НАТО-д хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй байсныг онцолсон ба түүний бодлоор АНУ-ын зорилго бол хуучин ЗХУ-ын бүгд найрамдах улсыг өөрийн талд татах, улмаар Оросын эсрэг ашиглах явдал байсан. Ийм бодлого нь улс орныг сүйрүүлж, олон украинчуудын үхэлд хүргэсэн гэж шинжээч ярьжээ.