Ч.Лодойсамбуу: Л.Оюун-Эрдэнэ аль нэг том хулгай, мөнгөтэй холбоотой бүлэглэлтэй орооцолдоогүй юм шиг байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлгийн талаар улстөрчид, олон нийт өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. “Улаан бал” нэвтрүүлгийн хөтлөгч Ч.Лодойсамбуу энэ талаар “Ноорог подкаст”-д оролцох үеэрээ байр сууриа илэрхийлж ” “Л.Оюун-Эрдэнэд нэг давуу тал байх шиг байна. Аз болоход Л.Оюун-Эрдэнэ аль нэг том хулгай, мөнгөтэй холбоотой бүлэглэлтэй орооцолдоогүй юм шиг байгаа юм. Аль нэг улс төрийн намд мөнгөтэй болж байгаа хэсэгт дургүйцэж “энэ бүлэг сайн цусалж байна” гэж бодож байгаа хэсэг байгаа. Тэр хүмүүс л Л.Оюун-Эрдэнийг дэмжиж, Ерөнхий сайдаар нь байлгаад байгаа юм болов уу. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнэ тийм юманд улайм цайм орсон юм байхгүй байгаа юм болов уу. Гүйцэт танигдах хугацаа нь эрх мэдлээ өгсний дараа шалгана. Тэр үед тодорхой болох байх өөрийнх нь байдлаар харахад энэ байдлаа л давуу тал болгож ашиглаад байгаа юм ингэж таамаглагдаж байна” хэмээн хэлжээ.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *