Ерөнхий сайд асан С.Баяр цахим хаягтаа 2008 оны УИХ-ын сонгууль болон 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнөх үйл явцын талаар сонирхол татсан харьцуулалт хийжээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө Ц.Элбэгдорж сонгуулиар МАН 20 хувийн санал л авна. Үүнээс илүү авбал сонгууль луйвардана гэсэн үг хэмээж байсныг С.Баяр эргэн дурссан бол энэ хавар мөн л тэр үгээ давтаж байгааг анхааруулж, сэрэмжтэй байхыг уриалжээ.
Үйл явдлыг эргэн сөхөхөд, 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалтыг Ц.Элбэгдорж тэргүүтэй АН-ын сонгуулийн штаб хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Ж.Батзандан сонгуулийн саналын хайрцаг авч зугтан, долдугаар сарын 1-ний өглөө Ц.Элбэгдорж Сүхбаатарын талбайд иргэдийг цуглууж, улс төрийн намуудын дарга нартай хоршин сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал эхлүүлж байсан юм.
Жагсаал эцэстээ үймээн самуун болон үргэлжилж, халамцуу залуус эргэн тойрны эд юмсыг эвдэн шатааж, онц байдал зарлахад хүргэсэн билээ. Тухайн өдөр Чингэлтэй, Хайлааст, Шархад, Баянхошуу зэрэг газруудаас залуучуудад мөнгө өгч хотын төв рүү явахыг уриалж байсан нь цагдаагийн тэмдэглэлд үлдсэн бол үймээн самууныг дэгдээсэн улстөрчид ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байсан юм.
Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр энэ хавар Ц.Элбэгдоржийг дахин үймээн самуун дэгдээж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.