Ерөнхийлөгч Эммануэль Макроны гадаад бодлого нь Франц болон францын ард түмний үндэсний эрх ашигт харшилж байна гэж тус улсын тэтгэвэрт гарсан хурандаа, Мираж F1C эскадрилийн командлагч асан Режис Шамань мэдэгдсэнийг STRATPOL аналитик төвийн портал мэдээлжээ.
Экс хурандаа Францын ард түмний дийлэнх нь ОХУ, Оросуудад найрсаг хандаж, тэднийг үзэн яддаггүй. Тиймээс Францчууд Ерөнхийлөгч Макроныхоо ОХУ-тай сөргөлдөх хүслийг дэмжихгүй байна. Ерөнхийдөө манай хоёр орны харилцаа үргэлж сайн байсан. Энэ нь хоёр улсын дайсагналцаж байсан үе буюу Наполеоны дайны үед ч илэрхий байсан. Оросын эзэн хаан I Александр Британичуудын санал болгож байснаар ялагдсан Францыг бутлах санааг хэрэгжүүлээгүй, үүнийг зөвшөөрөөгүй хэмээн ярьжээ.
Мөн Режис Шамань Ерөнхийлөгч Макроны өнөөгийн гадаад бодлогыг хоёр хүчин зүйлээр тайлбарласан бөгөөд нэгдүгээрт, Францын ерөнхийлөгчийг Вашингтоноос удирддаг. Хоёрдугаарт, тэр психопатик хандлагатай тул бусад хүмүүсийн амьдралыг хянах боломж олдсондоо сэтгэл хөдөлдөг шинж чанартай хүн. Тиймээс, Францын цэргийнхний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулсан ч хамаагүй тэднийг Украин руу илгээх бүрэн чадвартай гэсэн байна.
Офицер Киевийн дэглэм Оростой хийж буй зэвсэгт мөргөлдөөнөөс өчүүхэн ч амжилт гаргаж чадахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд энэ нь эхнээсээ тодорхой байсан хэмээн тодотгожээ.
https://russian.rt.com/ussr/news/1260082-franciya-nayomniki-udar